Иран: Дроны дайралт, газар хөдлөлт, үйлдвэрийн гал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
2 минут 52 секунд

Иран: Дроны дайралт, газар хөдлөлт, үйлдвэрийн гал

Ираны цэргийн үйлдвэр рүү халдах зорилгоор дрон илгээсэн хэргийн ард Израиль улс байх магадлалтай гэдгийг АНУ-ын албаныхан мэдээлжээ. Ираны арми өчигдөр /2023.01.29/ төв хэсгийн Исфахан хотын ойролцоох үйлдвэрийг чиглэн явж байсан дронуудыг амдан сөнөөсөн юм. Ираны батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар цэргийн үйлдвэр рүү гурван дроноор дайрсны хоёрыг нь амжилттай амдан сөнөөжээ. Харин гурав дахь дрон нь үйлдвэрт цохилт өгснөөр дээврийг нь сүйтгэж "хөнгөн эвдрэл" үүсгэсэн бөгөөд хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Исфахан хотын үйлдвэр нь Ираны нийслэл Тегеран хотоос 350 км зайтай оршдог. Тус үйлдвэр нь АНУ-д үйлдвэрлэсэн "F-14" сөнөөгч онгоцны флот байрладаг агаарын том бааз төдийгүй цөмийн түлшний судалгаа, үйлдвэрлэлийн төв аж.

Батлан хамгаалахын сайд Амир-Абдоллахианаас энэ нь тус улсын цөмийн хөтөлбөрт нөлөөлөх эсэхийг тодруулахад, "Ийм алхам нь манай цөмийн эрдэмтдийн энх тайвны цөмийн энергид хүрэх хүсэл, тэмүүлэлд нөлөөлж чадахгүй" гэж хариулжээ. Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг эмх замбараагүй байдал бий болгох зорилготой "хулчгар" үйлдэл гэж шүүмжилжээ.

Тус халдлагад Ираны албаныхан анхнаасаа Израилийг хардаж буйгаа мэдээлсэн юм. Гэхдээ Ираны батлан хамгаалах яамнаас халдлагыг хэн үйлдсэн талаар албан ёсоор мэдээллээгүй. Ойрхи-Дорнодын сөргөлдөгч хоёр орны хооронд сүүдрийн дайн олон жил үргэлжилж байгаа бөгөөд Тегераны барууны гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээ бүтэлгүйтсэнээс хойш зөрчил хурцдах болсон. Улмаар Израилийн талаас сүүлийн үед агаарын цохилт өгөхөөр байлах болсон гэж Ираны батлан хамагаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна өчигдөр Ираны баруун хойд хэсэгт байрлах газрын тосны үйлдвэрт гал гарсан байна. Мөн ойролцоох газарт нь 5.9 магнитудын газар хөдөлснөөс гурван хүн амь эрсэдсэн байна.

Туркийн хилийн ойролцоо болсон газар хөдлөлтөд Иранд 800 гаруй хүн гэмтэж бэртсэн аж. Газар хөдлөлтийн дараа 20 гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд айж сандарсан иргэд өвлийн хасах температуртай хүйтэнд хоргодох байранд шөнийг өнгөрүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 70 гаруй тосгонд байшин барилга эвдэрч, сүйджээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE, BBC

Улсын гарьд М.Бадарч түрүүлж, Н.Золбоо харцага үзүүрлэв
Улсын гарьд М.Бадарч түрүүлж, Н.Золбоо харцага үзүүрлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ