ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ

Зам тээврийн, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний товч тайланг (2022 оны жилийн эцсийн байдлаар) танилцууллаа.

Уг тайлан нь улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад чиглэгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд бодит мэдээлэл өгсний үндсэн дээр бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Бодлогын баримт бичгийн хэрэгжилт:

Бодлогын баримт бичгийн нэр

Хариуцан хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний тоо

Биелэлтийн хувь

1

“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

13

76.15

2

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

16

93.1

3

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

80

75.7

4

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө

38

76.8

Нийт

147

80.44

Төсөл, арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн түвшинг тогтоохдоо Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”-ыг баримтлан үнэлгээ хийжээ.

Улмаар бодлогын баримт бичигт тусгагдсан Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарах 147 төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг 2022 оны жилийн эцсийн байдлаар 80.44 хувь буюу “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.

Аппликейшнаар дамжуулан бусдын картан дахь мөнгийг шилжүүлж авсныг илрүүлжээ
Аппликейшнаар дамжуулан бусдын картан дахь мөнгийг шилжүүлж авсныг илрүүлжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ