Сайд Б.Бат-Эрдэнэ 00, хог, отоглох цэгүүдэд шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Сайд Б.Бат-Эрдэнэ 00, хог, отоглох цэгүүдэд шалгалт хийж байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд ариун цэврийн гэнэтийн шалгалт хийж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ удаад аялал жуулчлалын маршрут дагуух 00, хог, үйлчилгээ зэргийг шалган, орон нутагт ажиллаж байна.

Тодруулбал, тэрбээр өчигдөр Дундговь аймагт ажилласан бол өнөөдөр Архангай аймгийн Өгий нуур, Өвөрхангайн Хархорин, Элсэн тасархай, Төв аймгийн Лүн сум зэрэг маршрутаар ажиллаж буй аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хийж буй энэхүү гэнэтийн шалгалтаар отоглох цэг байгуулахаар гэрээ байгуулж, 97 хувийн санхүүжилт авсан ч хаяад явсан нэр бүхий аж ахуй нэгжүүдийн ундуй сундуй үлдээсэн ажлууд илэрч, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан ариун цэврийн байгууламжийг нь дуусгуулах, өнгөрсөн жилийн намар буулгаж амжаагүй үлдээсэн нүхэн жорлонгуудыг буулгах. Өгий нуурыг бохирдуулж байгаа гүнд нь хаягдсан торнуудыг 2023 онд багтаан гаргаж, нуурыг цэвэрлэх, хязгаарлалт тогтоосон шонгоос дотогш нуурын эрэг дээр автомашин зогсоохыг хориглох сайдын тушаалыг мөрдүүлж ажиллах.

Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, шат дараалсан арга хэмжээ авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч ирэх дөрөвдүгээр сарын 5-нд ажлын биелэлтийг эргэн шалгахаа мэдэгдэв.

Б.Чойжилсүрэн: Хагас коксжуулсан нүүрсээр түлш хийж, туршина
Б.Чойжилсүрэн: Хагас коксжуулсан нүүрсээр түлш хийж, туршина
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ