Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарчээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улс 2023 оны эхний хоёр сарын хугацаанд 1.9 тэрбум гаруй ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүн юм.

Оны эхний хоёр сарын хугацаанд 1.26 тэрбум ам.доллараар 7.8 сая тонн нүүрс, 371.8 сая ам.доллараар 0.21 сая тонн зэсийн баяжмал, 146.3 сая ам.доллараар 0.83 сая тонн төмрийн хүдэр, 2.4 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, 58 орчим сая ам.доллараар 0.7 сая баррель газрын тос тус тус экспортолжээ.

Монгол Улс 2023 оны батлагдсан төсвөөр 36.5 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, Монголбанк болон түүнээс эрх олгосон арилжааны банкинд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар төлөвлөсөн. Нүүрсний дундаж үнийг 144 ам.доллар, зэсийг 8400 орчим ам.долларын түвшинд байна гэж тооцсон.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нүүрсний экспорт нэмэгдэж, Монгол Улс 2023 онд 40-45 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, түүнийг хил үнээр зарж чадвал валютын нөөц нэмэгдэнэ гэж үзэж буй талаар мэдээлэв.

“SXCoal”-д мэдээлснээр, гуравдугаар сарын 7-ны өдөр Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн нийт 1025 автомашин гарчээ.

“Өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсөн“
“Өнгөрсөн онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.2 их наяд төгрөгийг нөхөн төлүүлсөн“
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ