С.Батдөлийн хорих хугацааг нэг сараар сунгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

С.Батдөлийн хорих хугацааг нэг сараар сунгав

Шүүхээс яллагдагч С.Батдөлийг хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргажээ. УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусах байсан ч Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 8-нд хорих хугацааг дахин сунгасан.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Украины 10 муж руу 81 пуужин, 8 дроноор халджээ
Украины 10 муж руу 81 пуужин, 8 дроноор халджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ