Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргав

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ. Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь сайдын албанаас чөлөөлөгдөж буй юм.

УИХ-ын намрын чуулган завсарласан байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь сайдын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар хаврын чуулган эхэлсэн даруйд хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан удаатай. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээгээд буй. Тэгвэл энэхүү нээлттэй зэрэгцэх шахам Засгийн газрын нэг сайд чөлөөлөгдөж байна. Иймээс МАН дотор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэн болох вэ гэдэг марафон энэ өдрүүдэд өрнөх боллоо.

Авлигатай тэмцэх газар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Ерөнхий прокуророос ирэхээс урьтаад өөрсдийнх нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэх чиглэлтэй байна.

“Лигийн шилдгүүдийг статистик, багийн амжилт, саналыг харгалзан тодруулсан“
“Лигийн шилдгүүдийг статистик, багийн амжилт, саналыг харгалзан тодруулсан“
 
Худалдааны төлөөлөгч нарт хуулийн чиглэлээр сургалт өглөө
Худалдааны төлөөлөгч нарт хуулийн чиглэлээр сургалт өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.