Оросуудын эзгүйд Каори Сакамотог давах уран гулгагч ДАШТ-д алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 57 секунд

Оросуудын эзгүйд Каори Сакамотог давах уран гулгагч ДАШТ-д алга

Уран гулгалтын ДАШТ өнгөрсөн өдрүүдэд Япон улсын Сайтама хотод болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд Орос, Беларус улсууд шийтгэлийн улмаас оролцоогүй бол Хятадын шигшээ баг цар тахлын улмаас бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсонгүй.

Оросын шилдэг тамирчид байхгүй учир энэ удаагийн ДАШТ-ийг “давсгүй хоол” гэж мэргэжилтнүүд тодорхойлж байв.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Шоха Үно дахин түрүүлж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Өдгөө 25 настай, олимпийн хүрэл, мөнгөн медальт тэрбээр нийт 301.14 оноо авчээ. Харин мөнгөн медалийг Өмнөд Солонгосын Ча Жүн-Хван хүртсэн юм. Жүжигчин, загвар өмсөгч, балетчин байсан тэрбээр анх удаагаа дэлхийн аваргаас медаль авсан нь энэ.

Тэгвэл хүрэл медалийг Илья Малинин Орост төрсөн Узбекистан гаралтай АНУ-ын иргэншилтэй хүү хүртлээ. Түүнийг уран гулгалтын хамгийн хүнд элемент болох дөрвөлсөн аксель үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны бөгөөд цор ганц тамирчин гэдгээр нь хүмүүс илүү мэдэх биз. Залуучуудын дэлхийн аварга Илья Малининд гайхалтай ирээдүй бий. Та бүхэн түүний нэрийг цээжлээд аваарай.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд таавар ёсоор талбайн эзэн Каори Сакамото түрүүллээ. Оросуудын эрин үед мөнгө, хүрэл медалиас салдаггүй байсан тэрбээр сүүлийн хоёр жил боломжоо ашиглаж, хоёр удаа дэлхийн аваргаар тодров. Мөнгөн медаль дээр Өмнөд Солонгосын Лий Ха-Ин буужээ. Дөнгөж 17 настай тэрбээр анхны дэлхийн аваргаасаа мөнгөн медаль хүртэж, ард түмнээ баярлууллаа. Харин хүрэл медалийг Бельгийн Лоена Хендрикс хүртжээ. Өдгөө 23 настай түүний хувьд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Каори Сакаомото нь Оросын Евгения Медведевагаас хойш дэлхийн аваргад дараалан түрүүлсэн анхны уран гулгагч болжээ.

Хосын төрөлд дахиад л Японы хос түрүүлсэн. Рикү Мира, Рюүичи Кихара нар нийт 222.16 оноо авсан бол мөнгөн медаль хүртсэн АНУ-ын Алекса Кньерим, Брэндон Фрэзиер нар 217.48 оноо, хүрэл медаль хүртсэн Италийн Сара Конти, Никколо Мачии нар 208.08 оноо тус тус хүртжээ.

Бүжгийн төрөлд АНУ-ын Мэдисон Чок, Эван Бэйтес нар алт, Италийн Чарлене Гьюнар, Марко Фаббри нар мөнгө, Канадын Пипер Жайлес, Пол Пойрье нар хүрэл медаль хүртсэн юм.

Оросуудын эзгүйд Каори Сакамотог давах уран гулгагч ДАШТ-д алга
Ц.Ганбат: “Газар шим үйлдвэр”-ийнхээ 16.54 хувийг олон нийтэд санал болгож байна
Ц.Ганбат: “Газар шим үйлдвэр”-ийнхээ 16.54 хувийг олон нийтэд санал болгож байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ