Селена Гомез хайрын гурвалжин үүсгэв
 
Ангилал
Урлаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

Селена Гомез хайрын гурвалжин үүсгэв

Дуучин Селена Гомез инстаграмд хамгийн олон дагагчтай эмэгтэй болсон дуулиан намжаагүй байхад шинэ хайрын гурвалжинд орооцолдов. Тэрбээр дуучин Зейн Маликтай болзож яваа нь папараццид өртсөнөөр дахин олны хэл амны бай болоод байна. Тэд Нью-Йорк хотноо нууцаар романтик оройн зоог барьсан бөгөөд хөтлөлцөн, үнсэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Өдгөө 30 настай Зейн Малик өмнө нь супер модель Жижи Хадидтай үерхэж байхдаа "төгс" хосуудын нэг байсан. Гэхдээ тэд 2015-2021 оны хооронд олон удаа салж нийлсэн бөгөөд дундаасаа хоёр настай охинтой.

Тэгвэл Жижи Хадид энэ асуудалд ямар байр суурьтай байгаа нь олон хүний анхаарлыг татав. Өдгөө 27 настай Жижи хэлэхдээ, "Зейн аз жаргалтай, сэтгэл санаа нь тогтвортой байвал надад хэнтэй болзох нь хамаагүй. Гол нь тэр Кай охиноо өсгөхөд сайн эцэг байх нь чухал" гэсэн байна.

Зейн Малик инстаграмд 18 хүн дагадгийн нэг нь Селена Гомез байсан.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

БОАЖЯ: Урьдчилсан байдлаар 300 зээрийн сэг зэмийг илрүүлсэн
БОАЖЯ: Урьдчилсан байдлаар 300 зээрийн сэг зэмийг илрүүлсэн
 
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!