Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ

УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад баривчилжээ. Түүнийг тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, Монгол руу шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Тодруулбал, Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулжээ. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон байна. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /2023.03.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өгөхдөө "Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо" гэсэн юм.

Д.Мөнх-Эрдэнэ батлан даалтад гарах хүсэлтээ хүргүүлэв
Д.Мөнх-Эрдэнэ батлан даалтад гарах хүсэлтээ хүргүүлэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ