Хулгайн гар утас борлуулдаг ченжүүдийг илрүүлж, 264 гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хулгайн гар утас борлуулдаг ченжүүдийг илрүүлж, 264 гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Монтел", "Tedy" худалдааны төвийн гадна болон дотор үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ченжийг мөрдөн шалгажээ. Хяналт шалгалтын явцад нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр хулгайн эд зүйл болох гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлжээ. Ийнхүү нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар тэмдэглэл үйлдэн хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ