Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв.

Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлэв.

Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“КУБОТА” Монголд нээлтээ хийлээ
“КУБОТА” Монголд нээлтээ хийлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ