Хүүхдүүдийг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барих ажил эхэлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд дөрвөн айлын нийт 4950 ам метр газар чөлөөлж, зургаан бүлэг хичээллэх 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Ихкаркас Констракшн” гүйцэтгэх юм.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР