2023 оны 04 дүгээр сарын 29-30 шилжих шөнө БЗД-ийн 36-р хороо Их Монгол хорооллын 905 дугаар байранд гал гарч дүүргийн Онцгой байдлын хэлтсээс түргэн шуурхай ажиллаж галыг аюулгүй болголоо.
Галын үеэр хүний амь нас эрсдээгүй.
Эхний байдлаар гал гарах шалтгаан иргэд татсан тамхины ишээ цонхоор хаясан нь доод давхрын айлруу орж гал гарсан гэж үзсэн байна.
Энэ мэт иргэдийн санаатай болон санамсаргүй байдлаас үүдэн орон сууц, байгаль орчинд гал түймэр үүсэх тохиолдол их байгаа учраас иргэд та бүхэн хариуцлагатай байна уу.