ХХААХҮЯ түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ХХААХҮЯ түймэрт өртсөн өрхүүдэд тусламж үзүүллээ

Дорнодын тал нутагт бусдын буруутай үйлдлээс шалтгаалсан удаа дараагийн хээрийн түймрүүд ноцтой хохирол учруулсаар байна. Иймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад ажиллаж сумын удирдлага, ард иргэдтэй уулзаж байна.

Түймрийн гамшигт өртсөн Чойбалсан, Гурванзагал, Булган сумдын айл өрхүүдээр явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллаж байна. Олон арван өрх гэр, мал хөрөнгө, автомашин, малын хашаа саравч, эд зүйлсээ алджээ. Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Мөн түймэрт мал сүргээ их хэмжээгээр алдсан айлуудыг малжуулах чиглэлээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхантай хамтдаа газар дээр нь ажиллалаа. Түймэр түгээмэл гардаг эдгээр сумдууд болон түймэр гарах эрсдэлтэй ОБЕГ-ыг чадавхжуулах, малчин айл өрхүүдийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төхөөрөмжээр хангах асуудал нэн шаардлагатай байна.

СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина
СХД-ийн 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ