Баянзүрх дүүрэгт хийгдэж тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан танилцаж, үүрэг даалгавар өглөө.
Дүүргийн хэмжээнд тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, он дамжиж буй 25, 2023 онд шинээр 27 байршилд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.
Үүнээс гадна 3х3 сагсан бөмбөгийн талбай, гарааш буулгаж чөлөөлсөн талбайд иргэдийн саналын дагуу хийгдэх тохижилтын ажлууд үргэлжилнэ. Мөн 2022 оноос дүүргийн төсвөөр авто замын ажлууд хийгдэж эхэлсэн. 2023 оны тухайд 27 байршилд 19 км авто зам тавигдах юм.
Эдгээр ажлуудтай дүүргийн Засаг даргын орлогч Г:Жаргалсайхан танилцаж, гүйцэтгэгч компаниудад тодорхой үүрэг чиглэл өглөө. Дулааны улирал ирж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн энэ цаг үед аюулгүй байдлыг хангаж, оршин суугчдад саад учруулахгүй байх, хамгийн гол нь цаг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.
Тэрбээр Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс хийж буй 3х3 сагсан бөмбөгийн талбай, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороонд хийгдэж буй авто зам, Шархадны автобусны эцсийн буудлын тохижилт бүтээн байгуулалт зэрэг зарим ажлын явцтай танилцсан.