Сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн хамт тариалангийн бүсэд ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 48 секунд

Сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн хамт тариалангийн бүсэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Төрийн банк болон бусад албаны төлөөлөл тариалангийн төв бүсэд ажиллав.

Төв аймгийн Баянчандмань сум дахь дөрвөн улирлын хүлэмж

Төв аймгийн Баянчандмань суманд бүрэн автомат, шилэн хүлэмжид гидропоник технологиор нарийн ногоог 4 улирлын турш тариалж байна.

Өнгөрсөн оны 12-р сард бүх туршилт сайжруулалтыг эцсийн байдлаар дуусгаж, тариалалт хийхэд бэлэн болж, энэ оны 1-р сард үрээ бойжуулж, 3-р сараас ургацаа авч зах зээлд нийлүүлж эхэлжээ.

Хаврын тариалалт ид эхэлж байх үед шинэ ургацаа хураан авч зах зээлд нийлүүлж буй “Нэйшнл бизнес маркет” компани хүний биед хортой бордоо, химийн нэмэгдэлгүй, генетикийн өөрчлөлтгүй, цэвэр экологийн бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэн хэрэглэгчдийг тогтмол хангах зорилгоо биелүүлэхийн төлөө ийнхүү ажиллаж байна.

Улсын аварга тариаланч Ю.Отгонбаяр тариалалтаа эхлүүллээ

Төв аймгийн Борнуур суманд сүүлийн 30 гаруй жил төмс, хүнсний ногоо тариалж буй Улсын аварга тариаланч Ю.Отгонбаярын ургацын талбайд ажиллалаа. Тэрбээр энэ жил 40 га талбайд хүнсний ногоо тариалах бөгөөд өнөөдөр үрсэлгээ хийж байхтай ийнхүү таарав.

Борнуур сум 1000 га талбайд үр тариа, 700 га-д төмс, 400 га-д хүнсний ногоо, 1000 га-д малын тэжээл тариалах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 160 га талбайд төмс, 65 га-д хүнсний ногоо тариалаад байна.

Төмс, хүнсний ногооны тариалалтаар тэргүүлэгч тус суманд 30 аж ахуйн нэгж, 400 гаруй өрх тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд энэ жил сонгино, байцаа түлхүү тарьж брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байгаа юм.

Улаанбаатар гурил” ХХК байгальд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ

Дархан-Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа.

Тус компани 2001 оноос үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дотоодын 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн амжилттай ажиллаж байна.

Хоногт 230 тонн, 10 гаруй төрлийн гурил, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа төдийгүй цаашид экспортлох бүрэн боломжтой. “Дотоодын хэрэглэгчдийг хүнсээр хангаад зогсохгүй дэлхийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн төлөө ажиллах”-ыг Ерөнхийлөгч уриалсан юм.

Тус компани хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. 100 хувь автомат энэхүү технологи нь цахилгаан зарцуулалтыг 25 хувь, цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг байгальд ээлтэй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төлөөлөл Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолбор, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд ажиллалаа.

Баянзүрх дүүрэгт хийгдэж тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Баянзүрх дүүрэгт хийгдэж тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ