УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сүүлийн үед нийслэлд такси үйлчилгээтэй холбоотой олон хэрэг гарах болсон. Цагдаагийн байгууллагаас өгсөн судалгаагаар сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 2136 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоосон. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх заалтыг тусгалаа" гэжээ.