Хотын дарга Х.Нямбаатар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж буй барилгын зөвшөөрлийг цуцална гэдгээ мэдэгджээ.
Энэ тухай тэрээр "Хотынхоо төвд эмнэлэг, сургуулийн хашаанд өндөр барилга бариад байж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн орчимд зогсоолын асуудал ямар билээ. Гэтэл энэ эмнэлгийн хашаанд 20 давхар үйлчилгээтэй, орон сууц барина гээд зогсож байж болохгүй. 2005 онд 450м2 газар авсан ч яваандаа 1360 м2 болж өссөн юм байна.
Цаашид эмнэлэг, сургуулийн газраас газар эмтэлж аваад барилга барьдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг цуцлах ажлыг хийнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжид дэд төвийн хүрээнд хийгдэх төлөвлөлтөд газрыг нөхөж олгох, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хийнэ" гэжээ.