Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.
Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байгаа юм.