ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр гишүүдээ хөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр гишүүдээ хөөжээ

Нүүрсний түр хорооны хурал гишүүдийн ирц хүрээгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна гэх шалтгаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуралд ирээгүй гишүүдээ хөөжээ.

Тэрээр "Хуралдаа суугаагүй гишүүдийг дууд. Хуралдаа суухгүй юм бол яах гэж түр хорооны гишүүн болсон юм бэ? С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ, Т.Доржханд нүүрсний хулгайтай тэмц гэж шаарддаг шигээ хуралдаа суумаар байна. Т.Доржханд хуралдаа суухгүй атал нүүрсний хулгайтай тэмц гэж худал, үнэн тоо ярьж явдаг. Гэтэл энэ хэргийг шалгах гэхээр саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч хуралдаа алга. Хуралдаа суу. Аль эсвэл хуралдаа ирэхгүй байгаа бүлгийн гишүүдээ сольж өг гэдгийг хоёр намын бүлгийн дарга, УИХ-ын даргад мэдэгдэнэ" гэжээ.

590 сая төгрөгөөр цагдаагийн алба хаагчдад өвлийн хувцас хийлгэжээ
590 сая төгрөгөөр цагдаагийн алба хаагчдад өвлийн хувцас хийлгэжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ