Д.Тогтохсүрэн тэтгэвэр нэмэх ЭХ ҮҮСВЭРИЙГ хэрхэн зохицуулах талаараа тайлбарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Д.Тогтохсүрэн тэтгэвэр нэмэх ЭХ ҮҮСВЭРИЙГ хэрхэн зохицуулах талаараа тайлбарлав

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн талаараа мэдээлсэн. Харин энэхүү мөнгөний эх үүсвэрийг хэрхэн зохицуулах талаараа "Урсгал зардлыг 2.51 хувиар хасаад тэтгэврийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Ингэхээр тэтгэврийн эх үүсвэр 448 тэрбум төгрөг болж байна. Тэр мөнгийг Засгийн газар яриад хэмнэлт хийх юм.

Бидний тооцооллоор бол бага тэтгэвэр авагч 100 мянган төгрөгөөр нэмэх тооцоо байгаа юм. Төсвийн орлогын хувьд тэнцэлийн сайжруулах үүрэгтэй, бид. УИХ төсвийн тэнцлийг сайжруулах ёстой, алдагдлыг багасгах ёстой. Тэр агуулгаараа нийт 590 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг тэр хэмжээгээр сайжруулж байгаа юм. Энэ нь алдагдал нь хоёр хувь болж, 600 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.

Төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа асуудал бий. Гол нь, аудитын байгууллага хянах ёстой. Энэ хүрээнд Засгийн газраас төсвийг өргөн барьснаас хойш аудит хийгдсэн 107 обьектоос төсөв нэмэгдсэн гэж ойлгож болно" гэжээ.

ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр гишүүдээ хөөжээ
ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр гишүүдээ хөөжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ