Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн “Э” нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.