Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2023.11.09/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Энэ үеэр сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газарт даалгахаар болжээ.
Сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, ажилчдад зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.