Чөлөөт бөхийн "U-20" ангилал буюу залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.28-29) "Аварга" сургуулийн спорт зааланд боллоо.
Хот, хөдөөгийн 28 байгууллагын 214 тамирчин өрсөлдсөн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан болж Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Сонгинохайрхан дүүргийн "МЖ" клубийн М.Мөнхгэрэл, Баянхонгорын Б.Хишигсүрэн, Дархан-Уул аймгийн Б.Ганцэцэг нар улсын хошой аварга болов. Сүүлийн өдөр 97 кг-д Э.Уугангэрэл - Г.Батзориг, 57 кг-д Б.Хулан - Б.Хишигсүрэн, 59 кг-д Б.Ганцэцэг - Б.Марал гэсэн алтан медалийн төлөөх гал гарсан сонирхолтой барилдаанууд болсон.
Эрэгтэйчүүдийн багийн дүнг спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 163 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб 130 оноогоор удаалж, спортын мастер Б.Одсүрэн дасгалжуулагчтай "Аварга" сургууль 107 оноогоор гутгаар байрт оров.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 149, Ё.Батдархан дасгалжуулагчтай "Хасу-Мегастарс" клуб 106, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 105 оноогоор эхний гурван байрыг эзлэв.
Эрэгтэйчүүдийн 79 кг:
Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)
Баяржавхлан (Спортын төв сургууль)
Б.Идэрхангай (МУБИС)
М.Мөнхчулуун (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
86 кг:
Н.Батбилгүүн (Төв)
Э.Анхбаяр (Говь-Алтай)
Б.Энхманлай (Төгс)
А.Машбат (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
92 кг:
Ө.Саранцогт (Аварга)
Н.Амаржаргал (Хэнтий)
Б.Ган-Эрдэнэ (Төв)
Г.Мөнгөн-Эрдэнэ (Тэх-Мөнх)
97 кг:
Э.Уугангэрэл (Хэнтий)
Г.Батзориг (Аварга)
О.Тамир (Баянхонгор)
М.Өсөх-Ирээдүй (Говь-Алтай)
125 кг:
Ц.Мөнхбаяр (Булган, Бодиз интернэшнл)
Ё.Баянмөнх (Тэх-Мөнх)
Л.Алтаншагай (Орхон, Ирээдүйн одод)
Ш.Энхбаясгалан (Аварга)
Эмэгтэйчүүдийн 50 кг:
М.Мөнхгэрэл (МЖ клуб)
Э.Золжаргал (Төв)
Г.Оюундарь (Архангай)
Г.Соёлмаа (Алдар)
53 кг:
Э.Буман-Аюуш (Баянхонгор)
Б.Уянга (Налайх, Голомт)
Т.Рэнцэнмядаг (Алдар)
Б.Алимаа (Заан)
55 кг:
Б.Халиун (Баянхонгор)
О.Ариунзаяа (Алдар)
Т.Баяржаргал (Говь-Алтай)
О.Ууганцэцэг (Сэлэнгэ)
57 кг:
Б.Хишигсүрэн (Баянхонгор)
Б.Хулан (Баянхонгор)
Т.Цэнд-Аюуш (Алдар)
Г.Энхзул (Алдар)
59 кг:
Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс)
Б.Марал (Женко)
Б.Анударь (Говь-Алтай)
Э.Саруул (Алдар)