Тахилтад машинд мөргүүлэн нас барсан охины хэргийн сэжигтэнд 5 жилийн ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Тахилтад машинд мөргүүлэн нас барсан охины хэргийн сэжигтэнд 5 жилийн ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын тавдугаар буудлын орчимд есдүгээр сарын 21 /2023.09.21/-ний өдөр 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, улмаар нэг нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийн сэжигтэн 28 настай иргэнд проукророос Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17 /2023.11.17/-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ажээ.

Сангийн сайд өөрийн аймагтаа хамгийн ӨНДӨР ТӨСӨВ төсөвлөсөн тухайгаа тайлбарлав
Сангийн сайд өөрийн аймагтаа хамгийн ӨНДӨР ТӨСӨВ төсөвлөсөн тухайгаа тайлбарлав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ