О.Содбилэг: Өдөрт 200 мянган машин тодорхой зорилгогүй явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

О.Содбилэг: Өдөрт 200 мянган машин тодорхой зорилгогүй явж байна

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Энэ тухай “Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг:

Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар. Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо. Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэв.

Тахилтад машинд мөргүүлэн нас барсан охины хэргийн сэжигтэнд 5 жилийн ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
Тахилтад машинд мөргүүлэн нас барсан охины хэргийн сэжигтэнд 5 жилийн ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ