Нийслэлийн прокурорын газраас ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн 2020 онд О.Магнай Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны дөрвөн тэрбум төгрөгийн үл xөдлөx xөрөнгө буюу Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг Шүүxийн шийдвэр гүйцэтгэx гaзрын дөрвөн aжилтны туслaмжтaйгaaр 724 сaя төгрөгөөр үнэлэн ээжийнхээ эзэмшлийн кoмпaнидaа шилжүүлэн авсан тухай мэдээлэл цацагдаж байсан.
Энэхүү хэрэгт холбогдуулан О.Магнай нарын албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэх 11 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 13.5 дугаар зүйлийн 3.1 /Заналхийлэх/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.