Хэмнэсэн 27.6 тэрбум төгрөгийг цэцэрлэг, сургууль нэмэгдүүлэхэд зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Хэмнэсэн 27.6 тэрбум төгрөгийг цэцэрлэг, сургууль нэмэгдүүлэхэд зарцуулна

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Тодруулбал,

• Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум төгрөг;

• Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум төгрөг;

• Нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлаас нийт 7.8 тэрбум төгрөг;

• Нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум төгрөг;

• Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг тус тус хэмнэхээр төлөвлөсөн.

Мөн Хөрөнгийн зардлаас 15.2 тэрбум төгрөг хэмнэхээр болсон бөгөөд эдгээр хэмнэлтээс гарсан мөнгийг дараах зүйлсэд зарцуулах аж.

  • Сургууль, цэцэрлэг нэмэгдүүлэх чиглэлд 27.6 тэрбум төгрөг
  • Нийтлэг үйлчилгээний техник, машин механизм худалдан авахад 14.4 тэрбум төгрөг
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил гүйцэтгэхэд 0.8 тэрбумыг зарцуулна.

Х.Нямбаатар: Жилд 50 мянган машин орж ирээд байвал түгжрэлтэй тэмцэж чадахгүй
Х.Нямбаатар: Жилд 50 мянган машин орж ирээд байвал түгжрэлтэй тэмцэж чадахгүй
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ