Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар аравдугаар сарын 20-ний өдөр очсон байлдагч унтаж байхдаа амиа алдсан гэх хэрэг гараад байгаа билээ.
Тус ангийн захирагч Т.Отгонбаяр “Хамт олондоо итгэдэг. Цэргийн ангид дарамт шахалт байгаагүй” гэх утга бүхий тайлбар өгсөн бол Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр "Болсон явдалд харамсаж байна. Ямар нэгэн гадны нөлөө байхгүй, зүв зүгээр байсан хүүд харамсаж байна. Би бүгдийг нь мэдэж байгаа" гэх тайлбар өгсөн нь олон нийтийг эгдүүцүүлээд байна.
Цэргийн ангид ангид алба хааж байхдаа амиа алдсан хэрэг тасралтгүй гарах болсон. Эдгээр хэрэгт хариуцлага хүлээсэн хүн тэр бүр байдаггүй бөгөөд энэ удаад Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр суудалтайгаа үлдэх эсэх нь олны анхаарлыг ихээр татаад байна.