ЦЕГ | Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

ЦЕГ | Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар аравдугаар сарын 20-ний өдөр очсон байлдагч амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хурлын үеэр "Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, камерт үзлэг хийх, үхлийн шалтгааныг тогтоохоор шүүхийн шинжилгээ хийх, түүнчлэн тухайн өдрийн идсэн хоол, ундны ус зэрэгт шинжилгээ хийхээр дээж авсан.

Тухайн өдөр талийгаач ангийн цагийн хуваарийн дагуух үйл ажиллагаануудад хамрагдсан. Талийгаач мөн өдрийнхөө 22:34 цагт амралтынхаа байр руу орсон байдаг. Аравдугаар сарын 13-ний өдөр 06:00 цагт бослого зарлахад тухайн алба хаагч сэрээгүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Үүний дагуу тухайн анги эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.

Талийгаачийн амь хохирсон байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хэргийн хяналт шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2014 оны цогцост шинжилгээ хийх журам, мөн шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Шинжилгээ хийх жишиг хугацаа гэж бий. 14 хоногийн дотор дүгнэлт гарна. Шаардлагатай бол хугацаа сунгагдана.

Цэргийн ангид байгаа камеруудад үзлэг хийсэн. Ар гэрийн хүсэлтийн дагуу хүсэлтийг хүлээн авч бичлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Буяны ажилтай холбогдуулан бичлэгийг маргааш үзэхээр тохиролцсон. Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн. Камерт сэжигтэй зүйл бичигдсэн эсэх тал дээр мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.

ШУУД ҮЗЭХ:

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр суудалтайгаа үлдэх үү?
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр суудалтайгаа үлдэх үү?
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ