Цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогджээ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТААР ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА.

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулан тодорхой үе шаттай ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад цагдаагийн алба хаагч "Т" нь хэргийн холбогдогчтой холбоотой байж болзошгүй нөхцөл байдлыг дотоод хяналтаар илрүүлж, тогтоосон ба хууль, журмын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол улсаас хандах эрхийг хязгаарлуулж, нуугдмал хөрөнгө, хууль бус мөнгө байршуулсан байж болзошгүй 2254 харилцах дансыг холбогдох хууль, журмын хүрээнд хязгаарлуулан ажиллаж байна.

ЦЕГ | Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн
ЦЕГ | Цэргийн ангид байрлаж байгаа 8 камерт үзлэг хийсэн
 
Хөдөлгөөн эхлэхдээ 4 настай хүүхэд дайрч, амь насыг нь хохироожээ
Хөдөлгөөн эхлэхдээ 4 настай хүүхэд дайрч, амь насыг нь хохироожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.