"Их Наяд" худалдааны төвөөс хулгай хийсэн гэх эмэгтэйчүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Цахим орчинд эдгээр бүсгүйчүүдийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан. Хууль хэт сул байдаг тухай дурдсан тэд торгуулийн мөнгө төлөөд суллагддаг тухай дурдсан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлээд байна.