Туушин зочид буудалд өнөөдөр /2023.11.21/ "Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт цэргийн алба хааж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон албаныхан оролцож байна.
Энэ үеэр амиа алдсан цэргийн эгч н.Эрдэнэтуяа: Талийгаачийн ээжийн бие их хүнд байна. Цэрэг арми, шорон хоёрт ялгаа байгаа юм уу? Би үүнийг асуухаар ирлээ. Ялгаа байна уу? надад бол харагдахгүй байна. Монголын ард түмэн бүгд мэдэж байна. Шалгаж байна гэдэг л хариу өгдөг. Та нар хүн мөн үү? Амьд явах эрх байна уу? Харамсалтай байна. Ард түмэн тэнэг биш шүү. Энэ байдал манай дүүгээр төгсгөл болохын тулд манай гэр бүлийнхэн эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ амлая. Унтаад сэрээгүй гэдэг үгээ боль оо. Наадах чинь хоцрогдчихсон" гэлээ.