“Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

“Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан“ гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, орон нутагт такси үйлчилгээний хураамжийг нэмэх болон цэгцлэх асуудлын талаар хэрхэн тусгасан талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Сүүлийн үед хүн болгон зүүн болон баруун гарын хүрдтэй машинаар такси үйлчилгээ эрхэлдэг болоод байна. Энэ үйлчилгээтэй холбогдсон гэмт хэргийн тоо их болсон. Үүнийг цэглэхийн тулд бүртгэлтэй болгох юм. Жишээлбэл, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг томоохон ААН-д тендерийн журмаар өгөх эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр, эсвэл томоохон компанид лизингээр өгч UB cab, Uber шиг эзэнтэй болгохгүй бол гарч байгаа гэмт хэрэгт ямар ч эзэн байхгүй.

Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан. Хүчирхийлэл, дээрмийн гэмт хэрэг такситай холбоотой гарч байгаа учраас цэгцлэхээр уг заалтыг оруулсан" гэв.

Талийгаачийн эгч: Энэ байдлыг манай дүүгээр төгсгөл болгохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ амлая
Талийгаачийн эгч: Энэ байдлыг манай дүүгээр төгсгөл болгохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ амлая
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ