Цасанд суусан таван автомашиныг гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цасанд суусан таван автомашиныг гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар шуурсны улмаас цасанд суусан таван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд нэг дуудлагын дагуу тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.

Алба хаагчид цасанд суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан“ гэв
“Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан“ гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ