Нара Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Нара Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Дуучин Нара буюу М.Нарантуяа Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хэмээх байгууллагын үйл ажиллагаа хийгээд удахгүй болох холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай "Нэг мэдээ дуулгах уу?!?. Нууцхан юм гэнэ. Өнөөх Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг байгууллага шальтай юм хийж амжилгүй таван жилийн турш амьгүй албат шиг байсаар одоо 12-р сарын 2-ны өдөр дараагийн Ерөнхийлөгчөө сонгох хурал нь болох юм гэнэ ээ.

За тэгсэн энэ хурал энэ сонгуулийн тухай Монголын эмэгтэйчүүд мэдээчгүй явж байдаг бүү хэл, Нара марад хэлж дэмийшдээ гэсэн шум намаар нь тархан явсаар миний чихэнд түрүүхэн сонсогдоод авлаа.

За тэгээд бодвол МАН-н дэргэдэх шахуу байгууллага болсны хувьд энэ байгууллагийн удирдагчийг сонгох хуралд гадуур энгийн эмэгтэйчүүд мэдээгүй хуралд хэн сууж хэнийгээ сонгох хурал болох нь тодорхой биздээ тэ?!?

Манай бүсгүйчүүд юу гэж бодож байна!

100н жилийнхээ түүхийг дараа жил тэмдэглэх гэж байгаа МЭХ гэдэг байгууллага хурлынхаа тухай ч зарлахгүй өнөө маргаашгүй болор сонгуулиа Монголын эмэгтэйчүүдэд нээлттэй зарлахгүй нууцхан байдалтай байгаа нь зөв үү?!?

Энэ байгууллагыг бидний эмэгтэйчүүдийн нэрээр гадна дотноос мөнгө саадаг байгууллага байдаг хэвээр нь үлдээх үү?!?

Өөрчлөх үү?!?

Монголын эмэгтэйчүүдийн асуудал бэрхшээл өдрөөс өдөрт нэмэгдэж байхад асуудлыг шийдэх гүүр болох бүү хэл асуудлын талаар ядаж ярьдагч үгүй байгууллагад бидний нэрийг барих эрх бий юу?!?

Санаа оноогоо бичээрэй!

Ерөнхийлөгчид нь одоогийнх нь улирах бас нам хамааралтай өөр нэг нь дэвшихээр тэр хавиар нууцхан бяцхан юм болж бгаан байх аа" хэмээжээ.

Түүнийг уг холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг дагагч нар нь санал болгож, нэрээ дэвшүүлсэн тохиолдолд дэмжих болно гэдгээ ч мөн илэрхийлээд амжжээ.

Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
Г.Занданшатар: Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ