Х.Нямбаатар: Зуух шинэчлэхгүйгээр бид агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Х.Нямбаатар: Зуух шинэчлэхгүйгээр бид агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар цаг үеийн тухай мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Нийслэлийн ИТХ хуралдаж төсвийн тодотгол хийсэн. Энэ үеэр цөөнхийн бүлгээс таван толгой түлш, компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хэд хэдэн санал ирсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод зуухаа солихгүй бол болохгүй 82,500 айл өрх байна. Өдөр болгон дуудагдаж байгаа угаарын дуудлагуудыг очиж үзэхэд дандаа зуух нь салсан, цоорсон, ул ширэм нь цөмөрсөн байдалтай байна. Энийг шинэчлэхгүйгээр бид агаарын бохирдолтой тэмцэх, цаашлаад хүний амь насыг аюулгүй байдалтай байлгах боломжгүй гэдэг саналыг дэвшүүлсэн. Ингээд зуух шинэчлэх төсөл гаргасан. Үүний 20 мянган зуухыг нь Эрчим хүчний яаманд байгаа чадалд тааруулж 1,7 кВт буюу ус буцалгагчтай ижил хэмжээнд ажилладаг цахилгаан зуухыг нээлттэй тендер зарлаж шалгаруулна. Үлдсэн зуухыг нь нийслэлээс айл өрхүүдэд шинэчлэх бөгөөд гурвалсан гэрээгээр өрхөд хүлээлгэн өгөх саналтай байна. Нийслэл, хороо, өрх гэсэн гурван талын хамтын ажиллагаатай, тухайн айлын шилжилт хөдөлгөөний мэдээлэл хороонд бүртгэлтэй байхаар зохицуулалт хийж ажиллана. Харин үлдсэн айлуудын сайжруулан солих зуухны үндсэн стандартыг шинжлэх ухааны академи, химийн хүрээлэнгээс бичгээр авна. Мөн давхар шаталттай угаарын хийгээ дахин шатаадаг зуухны тендер шалгаруулж авна" гэв.

Нара Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
Нара Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших үү?
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ