"Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2" буюу бидний нэрлэж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлгийн сувилагч өчигдөр орой 0-2 насны 17 хүүхдэд тариа андуурч хийсэн тухай эх сурвалж дурджээ.
Тодруулбал, тус эмнэлгийн сувилагч өчигдөр оройн цагийн тариаг 0-2 насы 17 хүүхдэд андуурч тарьсан бөгөөд зарим нярай сэхээний тасагт шилжин эмчлүүлж эхэлжээ.
Тариа хийлгүүлсний дараа зарим хүүхдүүд бөөлжиж, таталт өгч эхэлсэн бөгөөд тариа андуурч хийсэн тухай шөнийн 00:00 цагийн үед эмнэлгийнхэн мэдсэн байна.