500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 52 секунд

500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар буурчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 3 дугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Өрхийн сарын дундаж нийт орлого,оны үнээр 2.2сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд цалин хөлсний орлого 365.8 (41.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Улсын дунджаар өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 1.7 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.5 нэгж хувиар,бусад орлогын эзлэх хувь 2.2 нэгж хувиар буурсан байна.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.9 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 25.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.9 мянгаар буурсан.

Харин 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

Тухайн үед ажиллаж байсан сувилагч улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай гэв
Тухайн үед ажиллаж байсан сувилагч улсад 20 гаруй жил ажилласан туршлагатай гэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ