Хотын дарга Х.Нямбаатар тохижилт үйлчилгээний ажилчдын цалин хөлс, үнэлэмжийг дээшлүүлж, ажлын багаж хэрэгслийг нь сайжруулна гэв.
Тэрбээр энэ тухай твиттер хуудаснаа жиргэхдээ "Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа. Гэтэл нэг метр квадрат талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн" гэжээ.