Жүжигчин Ш.Доржсүрэн Лондон хотноо тоглогдож буй "The Mongol Khan" жүжгийн Ачирийн дүрийг бүтээж буй. Түүний тухай Дэлхий алдартай театрын шүүмжлэгч жүжигчин John Hurt Claudies’н дүрийг санагдуулсан тоглолт гаргасан хэмээн үнэлжээ.
Энэ тухай түүний гэргий А.Мөнгөнзул "Гоё мэдээ. Өвгөөн улам дүрэлз, би чиний тулга чинь байя… Дэлхий алдартай театрын шүүмжлэгч нөхрийг минь онцлон Англи нэрт жүжигчин John Hurt Claudies’н дүрийг санагдуулсан тоглолт гаргалаа гэж үнэлжээ. Бахархаж байна шүү 2 үрийнхээ ааваар.Ард нь бат зогсох хань чинь дээлийн захыг нь мушгиад л байна гар бас өвдөх юм аа. Надад бол Mongolian best actor Shadav Dorjsuren" гэжээ.