Өнгөрсөн ням гарагт олон нийтийн сүлжээнд Ж.Ганцэцэг гэх эмэгтэйн гэр бүлийн тухай асуудал олны анхаарлыг ихээр татав.
Үүнтэй холбогдуулан комедиан Н.Амаржин "Буудал муудал бол дэмий л байдым дөө. Тэрний оронд нийлж байгаад их дэлгүүрийн хойно 8,9-р байрнуудаас 2 өрөө түрээслэчихвэл амар. 5 найз дундаа нэг түлхүүртэй байхад л болношд. Хотын төвдөө, дээрээс нь камер мамер нь ажиллах ч үгүй. Zenly суулгаж авгайгийнхаа утсыг холбоод утсаа өөр газар тавьж бгад машиныхаа нарны халхавчны дээрээс шинэ сим аваад суудалны доор бга нокиа 3310таа хийгээд хүнтэйгээ холбогдох ухаан байдаггүй ээ?" хэмээсэн нь олны эгдүүцлийг хүргэжээ.
Түүний хувьд улс төрийн карьер хөөж буй нэгэн. АН-ын дарга Л.Гантөмөрийн залуучуудад чиглэсэн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж буй тэрээр намынхаа залууст чухам юу зөвлөдөг бол?