Жүжигчин Б.Барслхагва: Чингисийн дүрд сонгогдсоноо сонсоод маш их баярласан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
1 минут 43 секунд

Жүжигчин Б.Барслхагва: Чингисийн дүрд сонгогдсоноо сонсоод маш их баярласан

Япон улсад 117 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Tokyo Drama Academy Awards"-аас жүжигчин Б.Барслхагва "Vivant" киноны Чингисийн дүрээр "Шилдэг эрэгтэй туслах дүр" шагнал хүртжээ.

Тэрээр япон улсын TBS телевизэд өгсөн ярилцлагадаа "Япон надад яг л зүүдний ертөнц шиг л санагдсан. Би 2022 оны аравдугаар сард "VIVANT" киноны шалгаруулалтад орж, арваннэгдүгээр сараас өөр нэг Унгар киноны зураг авалтад орж байх үедээ Чингисийн дүрд сонгогдсоноо сонсоод маш их баярласан.

"Vivant" Японд цацагдаж эхэлсний дараа японд ирэхэд онгоцонд сууж байсан япон хүн надад хандан "Чингис ээ, хамт зургаа авахуулъя!" гэж хэлсэн. Токиогийн нэгэн ресторанд хоол идэж байтал мөн л олон хүн хүрч ирсэн. VIVANT-ийн ачаар л би хүн болгонд танигдсан. Маш их баяртай байна.

Анх найруулагч надад урт үстэйгээ кинонд тоглох санал тавьсан. Би цагдаа хүн урт үстэй байх нь зохимжгүй байх тал дээр санаа зовж байгаа тухайгаа хэлэхэд "Чингис онцгой хүн, бусад цагдаа нараас ялгарч, урт үстэй байх нь түүнийг илүү айдас төрүүлэм харагдуулах учраас ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Ноён Фукузава бол гайхалтай найруулагч. Үзэгчдийг хааш нь хөдөлгөж, хаана догдлуулахаа тэр сайн мэддэг" гэжээ.

Б.Энхбаяр: 2000 журмыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа
Б.Энхбаяр: 2000 журмыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа
 
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
“Нөмрөг алтай” ХХК-д батламж гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.