Г.Ирээдүй: Инфлүенсэрүүд гэмших сэтгэл, ичих булчирхайгүй байна!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Г.Ирээдүй: Инфлүенсэрүүд гэмших сэтгэл, ичих булчирхайгүй байна!

Өөрийгөө Монголын анхны инфлүенсэр хэмээн нэрлэдэг Г.Ирээдүй өчигдөр буюу 2023.11.29-ний өдөр луйврын шинж чанартай бизнес сурталчилсан нөлөөлөгчдийн тухай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээлэлдээ тэрээр "Amartuvshin Dorj, Munkhtur Narantuya Nara Alaga&Nyamka Moshi247 Наашаа цаашаа The Mongolian Couple Олон дагагчтай олонд хүрдэг залуусаа та бүхний сурталчилж буй Telexa нь Америкийн нэгдсэн улсад Coinseed хэмээх одоогийн Telexa бизнес моделоор хэдэн мянган хүнийг хохироож шүүхээс ял авч одоо болтол Америкт байгаа хүмүүс нь хохирлоо барагдуулж чадаагүй Монгол руу оргон зугтсан хэсэг нөхдүүд хийж буй бизнес ба өнгөрсөн жилээс харилцагчдын мөнгө татах хүсэлтийг удааж, гацааж, буцааж одоо болтол хүмүүс нь мөнгөө авч чадахгүй хэцүү явна!!!

Та хэд Монгол залуусынхаа бизнесийг дэмжиж төлбөртэй сурталчилгаа хийсэн нь бусдад муу санаа өвөртлөөгүй байх гэхдээ үүний чинь ард та хэдийн итгэсэн Монгол улсад тусгай зөвшөөрөлтэй байж үйл ажиллагаа явуулах ёстой үйлчилгээг дур мэдэн ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй хулгайн замаар хэрэгжүүлж хүмүүсээс хөрөнгө, мөнгө босгож тухайн хөрөнгө нь одоо хаашаа алга болсонг хэн ч мэдэхгүй байна.

Монгол улсад ямар бизнес тусгай зөвшөөрөлгүй бусдаас хөрөнгө татаж, биржийн үйл ажиллагаа явуулах вэ?

Монгол улсад ямар бизнес тодорхой холбогдох утас болон оффисгүй үйл ажиллагаа явуулах вэ?

Та бүгд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа үндсэн дээр тухайн байгууллагатай холбогдож өөрсдийн бүтээсэн сурталчилгааг устгаж мөн цаашид хохирох эрсдэл маш олон хүнд байгаа тул залруулга хийж өгнө үү!

Зөвөөр хүлээн авч буруу зүйлийн эсрэг хамтдаа дугарна гэж найдаж байна" гэжээ. Тэрээр өнөөдөр хийсэн лайв бичлэгийнхээ үеэр "Инфлүенсэрүүд гэмших сэтгэл, ичих булчирхайгүй байна" хэмээсэн бөгөөд сурталчилж буй зүйлсээ сайтар судалж байхыг анхааруулжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ