БШУЯ-аас сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргаагүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

БШУЯ-аас сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргаагүй гэв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны шийдвэрийг гаргаагүй байна. Боловсролын ерөнхий газраас сурагчдын амралтын долоо хоногоор урагшлуулах тооцоо судалгааг хийж, салбар яамандаа хүргүүлсэн" гэлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог юм.

Тухайлбал,

  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.
Халаагаад үлдээсэн автомашинийг нь ХУЛГАЙЛЖЭЭ
Халаагаад үлдээсэн автомашинийг нь ХУЛГАЙЛЖЭЭ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ