Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьж байгаа билээ. Цагдан хоригдож байх үед биеэр нь тууралт гарсан, хумс хуруу хөхөрсөн зэрэг эрүүл мэндийн шинж тэмдгүүд үүссэн байсан билээ. Тэгвэл Б.Ганхуяг нь долоо хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар ШШГЕГ-ын зөвшөөрлөөр хэвтэн шинжилгээ өгсөн байна. Шинжилгээрээ түүний цуснаас хүнцлийн хордлого үхлийн хэмжээгээр илэрсэн гэж түүний хүргэн ах Д.Пүрэвдорж мэдээлсэн.
Харин энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хуулиараа бол түр хорооны гишүүн шинжээч, гэрчээс асууна гэж байгаа. Түр хорооны гишүүн, Түр хорооны гишүүнээсээ асуух ёсгүй. Гэхдээ би хариулъя.
Б.Ганхуягийг гэрчээр орлцууулах Түр хороны тогтоол гарсан. Түр хорооны тогтоолыг арваннэгдүгээр сарын 29-нд явуулсан. Б.Ганхуяг нь шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, иргэн хэн боловч шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг.
Шүүхийн шийдвэрийг шүүх л хүчингүй болгох хуультай. Сайдын хувьд ч тэр, түр хорооны даргын хувьд цагдан хорих байрнаас өөрөө авч ирэх боломжгүй байгаа. Үндсэн хуульд заасан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон үр дагавар яригдахаар байгаа. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохоор байгаа. С.Ганбаатар гишүүн өөрөө мэдэж байгаа байх. Ар гэрийнх нь төлөөлөл өчигдөр надад мессеж ирүүлсэн. Хортой бодисоор хордуулсан гэдэг асуудлаар байнга өргөдөл өгдөг. Ноцтой асуудлаар хандсан учраас Эрүүгийн цагдаагийн газарт хандаж, шалгуулж байна. Шалгалтын дүн гарангуут олон нийтэд нээлттэй мэдээлнэ.