Өнгөрсөн тавдугаар сард Узбекистан Улсад болсон “Ташкент-2023” эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртсэн.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдсан юм. Улмаар ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс зургаа дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болсон бөгөөд түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдан олгогддог.
Тэгвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн МУГТ Б.Чинзоригт Олон Улсын Боксын холбооноос ирсэн 344 сая төгрөгийн шагналыг гардуулан өгчээ.