Өлзийт-Хороолол чиглэлийн автобусны жолооч, идэж байсан чихрэндээ хахсан хүүд яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ.
Энэ талаар тус хүүгийн аав н.Ууганбаяр, "Өлзийт-Хороолол" чиглэлд үйлчилгээнд явж байсан 2-122 дугаартай автобусны жолооч нь 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр миний хүүгийн амь насыг аварсан юм. Хүү маань идэж байсан чихэртээ хахсан байдалтай байсныг тус жолооч анзаарч хахсан чихрийг гаргаж анхны тусламж үзүүлж амь насыг нь аварсанд маш ихээр талархаж байна. Тухайн жолоочийн цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.