Он гарснаас хойш 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Он гарснаас хойш 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7926 хүний амь нас 367.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн бэртэж гэмтэн, 1692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр орон сууц барилга шатаж, 49.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4.6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3.5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.4 хувийг геологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлж байна.

О.Наранзул 14 насандаа Ой тогтоолтын ИХ МАСТЕР боллоо
О.Наранзул 14 насандаа Ой тогтоолтын ИХ МАСТЕР боллоо
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд нэр дэвшинэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.