Д.Түвшинбаяр: Эмэгтэй хүмүүс ямар их бусдыг өнгө зүсээр гадуурхдаг юм бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
1 минут 38 секунд

Д.Түвшинбаяр: Эмэгтэй хүмүүс ямар их бусдыг өнгө зүсээр гадуурхдаг юм бэ?

"Positive Mongolians"-ийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарыг танихгүй хүн ховор биз ээ. Саяхан гоо сайхны мэс засалд орсон Д.Түвшинбаяр чухам ямар шалтгааны улмаас ийнхүү мэс засал хийлгэхээр болсон тухайгаа ийн тайлбарлажээ.

Д.Түвшинбаяр: Нууж хаасан зүйлгүй дээ, би хагалгаанд орсон нь үнэн. Нэг нүдний маань зовхи эрчимтэй унжаад, хараанд саад болж. Тэгээд нүдээ янзлуулсан маань үнээн. Одоо сар гаран л болж байна. Хавдар буугаад эдгэрээд л байгаа.

Маш их хүмүүс намайг хагалгаа хийлгэсэн талаар гайхаж бичсэн байсан. Эдгэрч явахад царай зүс янд янз л болдын байна. Түүнийг шооллоо гээд яах ч билээ. Би өөрөө ч өөрийгөө хараад эхний хэд хоног инээд хүрсэн.

За тэгээд энэ тухай удахгүй влогоор оруулах санаа ч байна.

Анзаараад байсан эмэгтэй хүмүүс ямар их бусдыг өнгө зүсээр гадуурхдаг юм бэ? Өөрсдөө хүссэн зүйлээ хийлгэдэг, энгийн зүйл мэт энэ нүдний хагалгаа их олон эмэгтэйчүүдийн дургүйг хүргэсэн байсан. Эдгэрэх тусам аятайхан болоод л байдаг юм байна шдээ хэхэ.

NANA hospital Mongolia эмнэлэгт маш их баярлаж байгаа. Над шиг ийм асуудалтай улсууд маш их байдаг юм байна лээ.

Нүүрсний сонсголын хоёр дахь шатны гэрчийн нэрсийг танилцуулж байна
Нүүрсний сонсголын хоёр дахь шатны гэрчийн нэрсийг танилцуулж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ